Д.Майра-Эсгий шаахайны загвар зохион бүтээгч

© Maira Danyei felt items 2010. Post Office Box: Mongolia, Ulaanbaatar 34 box 56 http://idyllartfelt.com/images/spacer.gif976-99242245, 976-11632722 http://idyllartfelt.com/images/spacer.gif mair01@yahoo.com

Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip Mongolia felt trip

 

 

 

 

 

Эсгий –Онгод FELT INSPIRATION

 

2011 оны 7 сарын 1-5 ны хооронд Фэлт Монголиа арт студиэс Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дизайнер Даней овогтой Майрагийн -2012 оны цоо шинэ загваруудыг танилцуулах үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.


 
"Фелт Монголиа" студи

Манай студи нь 2008 онд байгуулагдан эсгий бүтээгдэхүүний хэрэглээний болон загварын

чиглэлээр судалгааны ажил хийн, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн европ

чанарын резинэн ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна.

Бидний зорилго бол чанартай, орчин үеийн хийц загвартай эсгий шаахайг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хангах Монгол брэндийг бий болгох юм.

Манай хаяг:

Сонсголонгийн тойруу Монос дээд сургуулийн ард

"Фэлт Монголиа" студи

Утас: 632722, 99242245, 99271923

 

 
Эсгий шаахайны загвар зохион бүтээгч Эсгий шаахайны загвар зохион бүтээгч
Эсгийтэй танилцсан түүх

Бид бага байхдаа жил болгон зуны амралтаараа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд амьдардаг өвөө эмээ дээрээ очдог байсан. Миний эмээ Б.Күлимхан нь нутаг усандаа гайхагдсан эсгий ширмэл ширдэг "Сырмак" хийдэг хүн байлаа. Хүүхдийн сониуч зангаар эмээгийнхээ ширдэг хийхийг харах дуртай. Харин ээж маань эсгий ширдэг цуглуулах хоббитой. Манайд нэг биш нилээн их ширмэл ширдэг байсан бөгөөд өвөл болохоор цагаан эрвээхэйнээс хамгаалж цасан дээр их ч гөвнө. Ингэж миний амьдралд эсгий ширмэл ширдэг бага насны маань нэг хэсэг болсон билээ.

  Эсгий шаахайны загвар зохион бүтээгч
Боловсрол

2000 онд Урлах Эрдмийн Дээд Сургуулийг Гутлын дизайнер загвар зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байхдаа Хаврын Гоёл, Гоёл гэх мэт загварын уралдаан тэмцээнд байнга оролцдог идэвхтэй оюутны нэг байсан. Нөгөө талаар манай сургуулийн захирал Г.Тунгалаг нь оюутны бүтээлч байдлыг идэвхжүүлж, өрнүүлж, хөгжүүлж чаддаг байсан нь оюутан бидэнд их нөлөөлсөн.

Улмаар 2003 онд ШУТИС-ийн харьяа Үйлдвэр Технологи Дизайны Дээд Сургуульд магистр, 2009 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежер чиглэлээр суралцаж төгссөн.

  Эсгий шаахайны загвар зохион бүтээгч
Эсгий урлал анх хийсэн нь  

Урлах Эрдмийн Дээд Сургуулийн төгсөх дипломын ажлын коллекцийг бөөгийн хувцаснаас санаа авч хийсэн бөгөөд бөөгийн онгодыг төлөөлүүлж эсгий цүнхнүүд хийхийг оролдож билээ.

Харин дараа нь ҮТДС-д магистрантурт суралцаж байхдаа эсгий урлалын хичээл дээр Ишдорж багшаар эсгий урлалийн анхны А үсгийг заалгасан билээ.

  Эсгий шаахайны загвар зохион бүтээгч
Ажлын гараанд

2001 оны 06 сарын 01ны өдөр Норвегийн Тусламжийн Байгууллагын Ноосны Өрхийн үйлдвэрлэлд Эсгийн урлалын багш дизайнер мэргэжлээр анхны ажлын гараагаа эхэлсэн. Эсгийний тухай бүдэг бадаг ойлголттой, багшлах эрхийн үнэмлэхгүй ажлын гараагаа яаж эхлэхээ мэдэхгүй байхад аав маань (ХААИС-н физик математикийн тэнхимийн эрхлэгч асан Х.Даней) "Эмээ чинь багш бас аав чинь багш. Багш гэдэг мэргэжил цусанд чинь, генд чинь байгаа. Эсгийний хувьд бол төгс хүн гэж байхгүй аажмаар суралцаж болох байлгүй дээ" гэж урмын үг хайрласанаар энэ ажлыг хийж эхэлсэн юм.

2001-2007 он хүртэл ажиллахдаа ойролцоогоор 1000аад хүнийг эсгий эдлэл хийж сургасан байдаг. Манай төслийн эсгийний сургалтанд Монголын бүх 21 аймаг тэр байтугай Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд хамрагдаж байлаа. Эдгээрээс 200 гаруй эсгий урлагийн багш байсан бөгөөд тэд нутагтаа очоод Монголын өнцөг булан бүрт эсгий урлалын сургалтыг цааш уламжлуулан явуулж байсан. Манай төслийн сургалтын төв нь хүмүүсийн дунд Норвегийн сан гэдэг нэрээр их алдаршсан.

Ингээд бодохоор манай төсөл Монголын эсгий урлагийг хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан Алт дэлгүүр мөн үйлдвэрлэгчидийг нэгтгэж хоршоо, хоршоонуудыг нэгтгэж "Ноосон зангилаа" дундын хоршоог байгуулсан.

Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300гаад загварууд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон орон луу экспортлосон.

Өнөөдөр миний загваруудаар олон арван хоршооны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг.

20 загвар, 2 технологинд Оюуны Өмчийн газраас Бүтээгдэхүүн Загвар-Патент авч байсан.

Гоёл-2002, Гоёл-2008 онд эсгий загваруудаар тусгай байрын шагнал авч байсан.

2004 онд Киргизэд болсон Олон Улсын Эсгийчдийн 3-р симпозиум

2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчийдийн конференсэд оролцож байсан.

2007 онд Англид монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан.

 

Нийтийн хүртээл болсон загварууд маань
  Эсгий шаахайны загвар зохион бүтээгч
Эсгий шаахай

Загварын нэр: Халзан, Углааш

Загварын зохион бүтээсэн он: 2003 он

Хүртэж байсан шагнал: Монголын анхны шилдэг 99 бүтээгдэхүүний нэг -“Үлэмжийн чанарын батламж 2005", Японд болсон дэлхийн экспод оролцох бүтээгдэхүүнээр шалгарч байсан.

Патентын дугаар: 1362

эсгий шаахай

Загварын нэр: Хелена

Загварын зохион бүтээсэн он: 2004 он

Хүртэж байсан шагнал: Норвеги, Герман улсуудад их хэмжээгээр экспортлосон.

Патентын дугаар: 1448

эсгий шаахай

Загварын нэр:Эмма

Загварын зохион бүтээсэн он: 2004 он

Хүртэж байсан шагнал: Норвеги, Герман улсуудад их хэмжээгээр экспортлосон.

Патентын дугаар: 1448

эсгий шаахай

Загварын нэр: Уянга

Загварын зохион бүтээсэн он: 2004 он

Хүртэж байсан шагнал: Норвеги, Герман улсуудад их хэмжээгээр экспортлосон.

Патентын дугаар: 1651

олбог

Загварын нэр: Олбог

Загварын зохион бүтээсэн он: 2006 он

Хүртэж байсан шагнал: МХАҮТ-аас зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн

Патентын дугаар: Материалаа өгсөн

Жич: Бусад загваруудыг маань вэб сайтын бусад хуудаснуудаас үзнэ үү

Эсгий шаахайны загвар зохион бүтээгчЭсгий шаахай
Зохион байгуулсан үзэсгэлэнгүүд
     

Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг

2006 оны 7 сард

Тэрэлжид

Д.Майра

Х.Хулан

Ш.Ариунаа

Ф.Жана

эсгий урлал эсгий урлал

Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд

2006 оны 11 сард

Занабазарын музейд

"Ням гариг" сонинд өгсөн ярилцлага

Д.Майра

Х.Хулан

Батхишиг

felt mongolia эсгий урлал

"Хавар ба байгаль"

2007 оны 03 сард

Уран зургийн галерейд

Д.Майра

Х.Хулан

эсгий урлал эсгий урлал
  Эсгий шаахай Эсгий шаахай Эсгий шаахай

Бичсэн гарын авлагууд

     

felt mongolia

-Амьтны гаралтай онцлог ширхэгтийн талаарх ойлголтууд

-Ширхэгтийн бүтэц технологийн шинж чанар (Хонины ноосон ширхэгт, тэмээний нооснон ширхэгт, мохеран ширхэгт, сарлагийн хөөврийн ноолуурын ширхэгт )

-Ноосны анхан шатны боловсруулалт

-Ажлын байрыг зохион байгуулах, багаж хэрэгсэл

 

Д..Майра

А.Батсайхан

 

     

felt Mongolia

-Будагт у ргамлаар ноос будах

-Нийлэг гаралтай будгаар ноос будах

-Нийлэг гаралтай будгийн стандарт, шаардлагууд

Д.Майра

А.Гарамжав

Н.Цолмон

 

       

Felt Mongolia

-Гар ээрүүл болон ээрмэл утасны ойлголт

-Утас ээрэх

-Төрөл бүрийн ээрмэл утас бэлтгэх аргууд

 

 

Д.Майра

Р.Бадмаанямбуу

Д.Батбаяр

 

       
Felt Mongolia

-Уламжлалт аргаар эсгий эдлэл хийх

-Эсгийрүүлэх процесын онолын үндэс

-Хавтгай эсгий эдлэл хийх арга

-Битүү эсгий эдлэл хийх арга

Д.Майра
     
Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр

-Эсгийний анхан шатны сургалтын хөтөлбөр

-Эсгийний гүнзгий шатны сургалтын хөтөлбөр

Д.Майра
     
Бүтээгдэхүүний технологийн зааварчилгаа

-Ширмэл ширдэг ширэх технологийн зааварчилгаа

-Халзан хийх технологийн зааварчилгаа

-Хелена хийх технологийн зааварчилгаа

-Битүү шаахай хийх технологийн зааварчилгаа

-Эсгий хантааз хийх технологийн зааварчилгаа

-Уянга шаахай хийх технологийн зааварчилгаа

-Малгай, ороолт хийх технологийн зааварчилгаа

- Ноос будах технологийн зааварчилгаа

Д.Майра
 

 

Мөн надтай хамтран ажиллах, асуух зүйлс байвал над руу холбогдоорой.

 

  Эсгий шаахай Эсгий шаахай Эсгий шаахай

 

Утас: 99242245, 99271923, 632722

Шуудангын хаяг: Монгол Улаанбаатар 34 хайрцаг 56

mair01@yahoo.com

-Visit us on Face book

Манай бүтээгдэхүүн :

Резинэн ултай эсгий углааш

Гоёмсог гар эсгий ороолтууд

Загварлаг эсгий гутал

www.FELTMONGOLIA.mn